БГД 157-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХЭД БАГАЧУУД СПОРТ ӨРӨЛТӨӨР ХУРД ХҮЧ, АВХААЛЖ САМБААГАА УРАЛДАН АВАРГАА ТОДРУУЛЛАА

Тус цэцэрлэг нь Монголын спорт өрөлтийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллан Спорт өрөлтийн дугуйланг 2019 оноос хичээллүүлж цэцэрлэгийн 4-5 насны 60 гаран хүүхэд суралцаж байгаа бөгөөд нас тус бүрээр өрсөлдөн хурдны гайхамшгийг эцэг эхчүүддээ үзүүлэн 3:3:3, 3:6:3, цикл өрөлтөөр явагдаж аваргаа тодрууллаа.
Нийт 4 насны 14 хүүхэд оролцож спорт өрөлтөөр 3:3:3, 3:6:3, цикл өрөлтөөр явагдаж авхаалж самбаа ур чадвараараа бусдыгаа тэргүүлж “Ганцаарчилсан” төрлийн 3 өрөлтийн нийлбэр дүнгээр 54,6 секундийн амжилт үзүүлснээр Маргад-Эрдэнэ /4 нас/, 64,2 секундийн амжилт үзүүлснээр Эрдэмтөгс /4 нас/, 64,8 секундийн амжилт үзүүлснээр Мөнхжин /4 нас/ нар эхний 3 байрт шалгарлаа.
Нийт 5 насны 12 хүүхэд оролцож спорт өрөлтөөр 3:3:3, 3:6:3, цикл өрөлтөөр явагдаж авхаалж самбаа ур чадвараараа бусдыгаа тэргүүлж “Ганцаарчилсан” төрлийн 3 өрөлтийн нийлбэр дүнгээр 33,7 секундийн амжилт үзүүлснээр Энгүүн /5 нас/, 35,3 секундийн амжилт үзүүлснээр Оюу /5 нас/, 44,1 секундийн амжилт үзүүлснээр Боролдой /5 нас/ нар эхний 3 байрт шалгарлаа.