Спорт өрөлтийн улирлын аваргууд тодорлоо “ULAANBAATAR WINTER-2020”

2020 оны 1-р сарын 10-ны өдөр

Монголын Спорт Өрөлтийн Холбооноос оюун сэтгэхүй хөгжүүлэх хурдны гайхамшиг болсон спорт өрөлтөөр хичээллэгч хүүхэд, залуусын ур чадварыг нэмэгдүүлэх, тэднийг дэмжих, олон улсын уралдаан тэмцээнд оролцох өндөр ур чадвартай тамирчдыг тодруулах зорилгоор “Ulaanbaatar Winter – 2020” спорт өрөлтийн улирлын аварга шалгаруулах тэмцээнийг Хүннү Моллд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү  тэмцээн нь спорт өрөлтийн улирлын аварга шалгаруулах цуврал тэмцээнүүдийн 6 дахь нь юм. Тус тэмцээнд Сэлэнгэ аймаг, Дархан, Дорнод,Сүхбаатар, Хөвсгөл, Улаанбаатар хотоос нийт 360 гаруй тамирчин 9 насны ангилалд хурд хүч авхаалж самбаагаа сорьж аваргуудаа тодрууллаа.

Насны ангилал тус бүрийн тэргүүн байрын эзэд:
Нас насны ангиллын тамирчдын чансааг дэлгэрэнгүй харахыг хүсвэл энд дарна уу.

3-4 насны ангилал

I байр: Б.Оргил /23.5/
II байр: А.Цэцэнзол /30.935/
III байр: М.Түвшин /31.17/

5 насны ангилал

I байр: Ц.Цэцбилгүүн /18.522/
II байр: Ү.Гэрэлт-Од /18.892/
III байр: Г.Оджаргал /19.49/

6 насны ангилал

I байр: Б.Буянтогтох /15.705/
II байр:  Ж.Амаржаргал /16.995/
III байр: О.Бат-Очир /17.227/

7-8 насны ангилал

I байр: М.Гэгээн-Оюун /16.238/
II байр: А.Анжелина /16.241/
III байр: М.Тэргэл /16.646/

9-10 насны ангилал

I байр: Б.Сайнжаргал /12.345/
II байр: З.Эрдэнэбаяр /12.846/
III байр: О.Анужин /14.068/

11-12 насны ангилал

I байр: Г.Золбоо /11.527/
II байр: Б.Хангал /12.556/
III байр: Ч.Мөнх-Эрдэнэ /13.575/

13-14 насны ангилал

I байр: Т.Маралгоо /13.258/
II байр: Б.Мөнхтэргэл /13.387/
III байр: Г.Эрдэнэбилэг /14.109/

15-18 насны ангилал

I байр: Э.Хишигсайхан /11.938/
II байр: Г.Номин /12.586/
III байр: У.Ууганбаяр /14.566/

19-өөс дээш насны ангилал

I байр: Т.Мөнхжин /11.101/
II байр: Б.Сумъяабазар /14.436/
III байр: Н.Батсуурь /15.271/

“ХОС”-ын төрөл

I байр/8-с доош нас/: Б.Буянтогтох, Д.Бахдал /10.63/
I байр/9-с дээш нас/: Б.Хангал, З.Эрдэнэбаяр /8.601/

“БАГ”-ийн төрөл

I байр/8-с доош нас/: Б.Бүрэнбаяр, М.Гэгээн-Оюун, Б.Ану, З.Сийлэн /24.114/
I байр/9-с дээш нас/: Б.Бямбацогт,Д.Алтан-Очир, Т.Мөнхжин, Э.Хишигсайхан /16.608/

“БАГИЙН ХАЛЗ БУУХИА” төрөл 

I байр/8-с доош нас/: Мон-Эрин клубын баг тамирчид
I байр/9-с дээш нас/: Дарханы баг төмирчид

 

Тэмцээн маш өрсөлдөөнтэй болж,  “ШИЛДЭГ ТАМИРЧИН”-аар “Ганцаарчилсан төрөл”-ийн гурван өрөлтийн нийлбэр 11.10 секундийн амжилтаараа Т.Мөнхжин /19+ нас/ шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Энэ дашрамд “Ulaanbaatar Winter – 2020” спорт өрөлтийн улирлын аварга шалгаруулах тэмцээнийг хамтран зохион байгуулсан Хүннү моллын хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье! Монголын гэрэлт ирээдүй болсон хүүхэд, залуусыг дэмжигч та бүхний ажил үйлс өөдрөг байх болтугай!
Тэмцээндээ амжилттай оролцсон нийт хүүхэд, залуучууд болон тэднийг бэлтгэж сургаж байдаг багш сурган хүмүүжүүлэгчид болон эцэг эхчүүддээ талархал илэрхийлье!

МОНГОЛЫН СПОРТ ӨРӨЛТИЙН ХОЛБОО