Спорт Өрөлтийн тэмцээний тухай

Монголын Спорт Өрөлтийн Холбоо нь үйл ажиллагааныхаа хүрээнд хүүхэд залуусын оюун сэтгэлгээнд онцгой нөлөөтэй спорт өрөлтийн сургалтын хөтөлбөрийг улсын хэмжээнд төрийн болон төрийн өмчийн бус сургууль, цэцэрлэг болон албан байгууллагуудад шат дараатайгаар нэвтрүүлж байна.

Түүнчлэн холбооны гишүүн клуб(ямар ч төрлийн байгууллага гишүүн болох боломжтой)-уудын хооронд нас насны ангилалд жил бүр дүүрэг, аймаг, нийслэл, улсын “Спорт Өрөлтийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгуулахаас гадна улирал бүр тамирчдын чансааг тогтоох клубын аварга шалгаруулах тэмцээнийг тухайн клубтэй хамтран зохион байгуулж гаргасан амжилтыг Монголын Спорт Өрөлтийн Холбооны тус сайтад тогтмол мэдээллэж байх болно. (Бидний урьд жилүүдэд зохион байгуулж байсан тэмцээнүүдийн талаарх мэдээллийг Sporturult.mn сайт болон фэйсбүүкийн Speed Stacks Mongolia хуудаснаас харна уу.)

Тэмцээн нь Ганцаарчилсан (“3-3-3”, “3-6-3”, “Цикл”), “Хос” болон “Баг” гэсэн үндсэн 5 төрлөөр явагдаж нас насны ангилалд аваргуудыг шалгаруулахаас гадна насны ангилалыг үл харгалзан “3-3-3”, “3-6-3”, “Цикл” гурван төрөл тус бүрийн хамгийн бага хугацааны нийлбэр дүнгээр  тамирчны ерөнхий чансааг тогтооно.

Спорт өрөлтийн дээрх тэмцээнүүдэд Монголын Спорт Өрөлтийн Холбоотой “Санамж бичиг” байгуулсан клубуудын тамирчид оролцоно.