Монголын Спорт Өрөлтийн Холбоо

Монголын Спорт Өрөлтийн Холбоо нь Дэлхийн Спорт Өрөлтийн Холбооны гишүүн бөгөөд орон даяар тэмцээн уралдаан зохиох болон спорт өрөлтийн албан ёсны бүтээгдэхүүн борлуулах эрхтэй цорын ганц байгууллага юм.

Холбооны эрхэм зорилго – Спорт өрөлтийг улсын хэмжээнд хөгжүүлэх замаар спорт өрөлтөөр хичээллэгч хүүхэд, залуусын хүрээг тэлж, хүйс болон насны олон ангиллаар улс, олон улс, тив, дэлхийн хэмжээнд өрсөлдөх өндөр зэрэглэлийн тамирчдыг бэлтгэх замаар эх орноо сурталчлах эрхэм зорилготой гишүүддээ үйлчилдэг ТББ юм.

Холбооны үйл ажиллагааны үндсэн чиглэл

  • Спорт өрөлтийн ач холбогдлыг олон нийтэд таниулах өдөрлөг, лекц, сургалт зохион байгуулах;
  • Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт спорт өрөлтийг шат дараатайгаар нэвтрүүлэх, сургагч багш нарыг бэлтгэх;
  • Холбооны гишүүн болох хүсэлтэй байгууллага болон хувь хүмүүсийг гишүүнээр элсүүлэх, баталгаажуулах
  • Холбооны гишүүн байгууллага болон гишүүдийн дунд дүүрэг, аймаг, нийслэл, улсын аварга шалгаруулах болон өндөр чансаатай тамирчдын лигийн тэмцээнийг жил бүр тогтмол зохион байгуулах, тамирчдын чансааг тодорхойлж зэрэг олгох;
  • Монгол улсад явагдаж буй спорт өрөлтийн бүх төрлийн тэмцээн уралдааны дүрэм, журмын хэрэгжилт, стандартыг хангах;
  • Улсын хэмжээнд шалгарсан спорт өрөлтийн тамирчдыг бэлдэж шигшээ багаа бүрдүүлэн олон улс, тив, дэлхийн тэмцээнд амжилттай оролцуулах;
  • Спорт өрөлтийн стандартыг хангасан бүтээгдэхүүнээр гишүүдээ хангах;
  • Холбоотой ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг бусад улс орны байгууллагуудтай хамтран ажиллах;