Сургалт

Оюун сэтгэхүй хөгжүүлэх хурдны гайхамшиг болсон спорт өрөлт тоглоом нь бүх насныханд зориулагдсан бөгөөд тус спортоор хичээллэхийн ач тус нь баруун зүүн гарыг зэрэг ашиглах чадварыг нэмэгдүүлэх, мэдрэмжийг дээшлүүлэх, рефлекс, анхаарал төвлөрөлтийн нэмэгдүүлэх, орон зайн баримжаа зохицуулах, багаар ажиллах, спортын зан чанарыг төлөвшүүлэх, бүтээлч сэтгэлгээ болон төсөөлөн бодох чадварыг хөгжүүлдэг. Хамгийн гол нь суралцагчид цагийг маш хөгжилтэйгөөр өнгөрөөдөг.

Хамрах хүрээ:

  • Сургуулийн өмнөх нас /4-6 нас/, ЕБС-ийн I-XII анги
  • Үргэлжлэх хугацаа: 5 хоног
  • Хичээллэх өдрүүд: Даваа-Баасан
  • Өдөрт хичээллэх цаг: 60 минут
  • Анги дүүргэлт: 6 хүүхэд
  • Төлбөр: 80.000₮/Төлбөрт сургалтын хэрэглэгдэхүүн багтсан/
  • Хаана:  Монголын Оюун Ухааны академийн салбарууд

Амжилттай яваа шилдэг компаниудын амин сүнс нь ажилчид, хамт олон байдаг. Чухам тэд хамтдаа атгасан гар мэт нэгдэн ажиллаж байж л бүхий л зүйлсэд манлайлагч байж чаддаг билээ. Багийн гишүүд мэдлэгтэй, ур чадвартай байлаа ч багийн ажиллагаа, эерэг уур амьсгал үгүй бол бүтээмж гарахгүй. Баг хамт олны идэвхи оролцоог хангах, хандлагыг нь өөрчлөх, ур чадвар, давуу талыг нь танин мэдэх боломжийг тоглоом, оролцооны аргаар үйлдүүлэн мэдрүүлснээр бүтээмж өндөр байх боломж бүрддэг.

Спорт өрөлтийн сургалт нь ажилчдын дотоод уур амьсгалыг сайжруулах, тархи сэргээх мөн хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх сонирхолтой тоглоом бөгөөд багийн хамтын ажиллагааг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ. Сургалтын төгсгөлд тэмцээн зохиох ба гаргасан амжилтыг холбооны вэб сайтад тэмдэглэж улсын чансаанд бүртгэж авна. Улмаар холбоотой хамтран байгууллага дээрээ тогтмол тэмцээн зохион байгуулж зэргийн шалгаруулалтад орж цол, зэрэг авах боломжтой.

Спорт өрөлтийн “Байгууллагын сургалт” авахыг хүсвэл анкет бөглөнө үү.
Хичээллэх цаг:  2 цаг
Үндсэн төлбөр: 200.000

Сургалын төлбөрт багтах зүйлс:

  • Гарын авлага
  • Өрөлтийн аяга
  • Хугацаа хэмжигч цаг
  • Өрөлтийн дэвсгэр